Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 3

AutoBook («бид», «платформ») нь Монголын машин сонирхогчдод зориулсан нэгдсэн платформ юм. Энэхүү бодлого нь www.autobook.mn вэб сайт болон AutoBook мобайл апп (iOS ба Android, аппын танигч mn.autobook) хоёуланд нь хамаарна. Бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хэр удаан хадгалж, хэрхэн устгадгийг доор тайлбарлав.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл хаяг, профайл зураг. Имэйл, нууц үгээр бүртгүүлэхэд нууц үгийг зөвхөн хэшлэн хадгална. Google-ээр нэвтрэх үед Google дансны нэр, имэйл, профайл зургийг авна. Apple ID-аар нэвтрэх үед Apple-ийн өгсөн нэр (зөвхөн анхны нэвтрэлтэд) болон имэйл хаягийг авна — та «Имэйлээ нуух» сонговол Apple-ийн үүсгэсэн relay хаяг (@privaterelay.appleid.com) ирдэг бөгөөд бид түүнийг бодит имэйлтэй адил хадгална.
  • Хэрэглэгчийн контент: таны нийтэлсэн пост, сэтгэгдэл, машины сэтгэгдэл, форумын сэдэв ба бичлэг, зар, нийтлэлийн коммент, таалагдсан тэмдэглэгээ.
  • Зураг, бичлэг, камер, микрофон: та пост эсвэл машины сэтгэгдэлдээ хавсралт нэмэхээр сонгосон үед л зургийн сан, камер (бичлэгт микрофон) руу хандана. Файл нь манай медиа хадгалалт руу шууд байршиж, платформ дээр нийтэд харагдана. Бид зургийн байршлын метадатаг ашигладаггүй.
  • Байршил (зөвхөн апп): «Миний байршил» товч дарахад төхөөрөмжийн ойролцоо (coarse) байршлыг зөвхөн цэнэглэгч болон ШТС-ийн газрын зургийг таны орчимд төвлөрүүлэхэд ашиглана. Байршил зөвхөн төхөөрөмж дээр боловсруулагдаж, AutoBook-ийн серверт илгээгддэггүй, хадгалагддаггүй. Газрын зургийн tile нийлүүлэгч (MapTiler) руу таны байршил бус, дэлгэц дээр харагдаж буй зургийн хэсгийн tile координат л очно.
  • Төхөөрөмж, session-ы мэдээлэл: аппаас нэвтрэхэд төхөөрөмжийн нэр, платформ (iOS/Android), аппын build дугаар, нэвтрэлтийн огноог session бүрт хадгална. Refresh token-ыг зөвхөн SHA-256 хэш хэлбэрээр хадгална.
  • Мэдээлэх, блоклох: та контент мэдээлэх эсвэл хэрэглэгч блоклоход тухайн бүртгэлийг (хэн, юуг, ямар шалтгаанаар) модерацийн зорилгоор хадгална.
  • Техникийн мэдээлэл: үйлчилгээг ажиллуулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор хостинг нийлүүлэгчийн стандарт хандалтын лог (IP хаяг, хүсэлтийн зам, огноо).

2. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

  • Таны бүртгэл, нэвтрэлтийг бүрдүүлэх, баталгаажуулах, session хадгалах
  • Таны нийтэлсэн контентыг платформд харуулах
  • Мэдээлэгдсэн контентыг хянах, блоклосон хэрэглэгчийн контентыг танд харуулахгүй байх
  • Үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчлөөс сэргийлэх

Бид таны хувийн мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор бусдад зарж борлуулдаггүй, зар сурталчилгааны хяналт (tracking) хийдэггүй.

3. Гуравдагч талын үйлчилгээ

Платформ дараах үйлчилгээг ашигладаг:

  • Google — Google-ээр нэвтрэх (OAuth / ID token). Зөвхөн үндсэн профайл (нэр, имэйл, зураг) мэдээллийг авна.
  • Apple — Apple ID-аар нэвтрэх (Sign in with Apple, зөвхөн iOS апп). Нэр, имэйл эсвэл relay хаягийг авна.
  • Supabase — өгөгдлийн сан (хэрэглэгч, контент) ба файл хадгалалт (зураг, бичлэг).
  • Vercel — вэб сайт ба API-ийн хостинг, хандалтын лог.
  • MapTiler, OpenStreetMap — газрын зургийн tile. Tile нийлүүлэгч таны IP хаяг болон дэлгэц дээр харагдаж буй зургийн хэсгийн координатыг харна; таны бодит байршил илгээгддэггүй.
  • Overpass API, OpenAI — зөвхөн серверт, цэнэглэгч станц зэрэг нийтийн өгөгдлийг судлахад ашиглана. Хэрэглэгчийн мэдээлэл дамжуулагддаггүй.

4. Хадгалах хугацаа

  • Бүртгэл ба контент — та өөрөө устгах эсвэл бүртгэлээ устгах хүртэл.
  • Аппын session — сүүлийн ашиглалтаас 60 хоног, хамгийн ихдээ 180 хоног; гарахад шууд хүчингүй болно.
  • Серверийн хандалтын лог — хостинг нийлүүлэгчийн стандартаар 30 хоног хүртэл.
  • Захиалгын бүртгэл — тоноглолын захиалгын нягтлан бодох бүртгэлийг хувийн мэдээлэлгүйгээр (нэр, утас, хаягийг арилгаж) хадгална.

5. Бүртгэл устгах

Та бүртгэлээ хүссэн үедээ өөрөө устгах боломжтой: аппд Me → Бүртгэл устгах, вэбэд www.autobook.mn/burtgel-ustgah. Устгал шууд хийгдэж, буцаах боломжгүй. Түдгэлзүүлсэн (suspended) бүртгэл ч мөн устгагдана.

Устгагдах зүйлс:

  • Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл, профайл зураг, нууц үгийн хэш
  • Google, Apple нэвтрэлтийн холбоос (Apple-д олгосон зөвшөөрлийг бид Apple-ийн API-аар цуцална)
  • Вэб ба аппын бүх session, төхөөрөмжийн мэдээлэл
  • Таны пост, сэтгэгдэл, таалагдсан тэмдэглэгээ, машины сэтгэгдэл, форумын сэдэв ба бичлэг, зар, нийтлэлийн коммент
  • Таны байршуулсан бүх зураг, бичлэг (медиа хадгалалтаас хамт)
  • Таны хийсэн мэдээлэл, блок болон таныг блоклосон бүртгэлүүд

Үлдэх зүйлс:

  • Тоноглолын захиалгын нягтлан бодох бүртгэл — хувийн мэдээлэл (нэр, утас, хаяг)-ийг арилгаж, бүртгэлтэй холбоосыг тасална
  • Устгалтын аудитын тэмдэглэл — зөвхөн имэйлийн эргэлт буцалтгүй хэш, огноо, устгасан контентын тоо; имэйл өөрөө хадгалагдахгүй
  • Бусад хэрэглэгчийн таны контентыг мэдээлсэн бүртгэл — контент устсан тул «хаагдсан» төлөвөөр, таны мэдээлэлгүйгээр үлдэнэ

Анхаарах: таны үүсгэсэн форумын сэдэв доторх бусдын бичлэг, таны сэтгэгдлийн доорх бусдын хариулт нь эх контентоос хамааралтай тул таны бүртгэлтэй хамт устана. Таны нэр дээр нийтлэл байвал (одоо редакторын эрхгүй байсан ч) нийтлэлээ өөр редакторт шилжүүлсний дараа бүртгэлээ устгана.

Нэвтэрч чадахгүй байгаа бол (нууц үгээ мартсан, бүртгэл түдгэлзүүлсэн) dev.grafx@gmail.com хаягаар бүртгэлийн имэйлээсээ хүсэлт илгээнэ үү — бид баталгаажуулж устгана.

6. Хүүхдийн нууцлал

Платформ 13 нас хүрсэн хэрэглэгчдэд зориулагдсан. Бид 13-аас доош насны хүүхдийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй; ийм бүртгэл илэрвэл устгана.

7. Таны эрх

  • Өөрийн мэдээллийг үзэх, засах (профайл хуудас)
  • Нийтэлсэн контентоо устгах
  • Бүртгэлээ бүрэн устгах
  • Контент мэдээлэх, хэрэглэгч блоклох

8. Аюулгүй байдал

Бид таны мэдээллийг зохистой хамгаалалтын арга хэрэгслээр хамгаалахыг эрмэлздэг: холболт бүр HTTPS-ээр, нууц үг хэшлэгдсэн, аппын токен зөвхөн хэш хэлбэрээр хадгалагдана.

9. Өөрчлөлт, холбоо барих

Бид энэ бодлогыг шинэчилж болно; шинэчилсэн огноог дээр тэмдэглэнэ. Асуулт, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу: dev.grafx@gmail.com