Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 3
Энэхүү нөхцөл нь www.autobook.mn вэб сайт болон AutoBook мобайл апп (iOS ба Android) хоёуланд нь хамаарна. Платформыг ашигласнаар, ялангуяа вэб эсвэл аппаар нэвтэрснээр та эдгээр нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
1. Үйлчилгээний тухай
AutoBook нь машины сан ба сэтгэгдэл, хэрэглэгчийн пост, нийтлэл, форум, зар, цэнэглэгч ба ШТС-ийн газрын зураг зэрэг үйлчилгээг санал болгодог, машин сонирхогчдод зориулсан нэгдсэн платформ юм. Мобайл апп нь эдгээрийн нэг хэсгийг (машины сан, пост, газрын зураг, профайл) багтаана.
2. Хэрэглэгчийн бүртгэл
- Бүртгэлтэй байхын тулд та 13 нас хүрсэн байх ёстой.
- Та үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй.
- Бүртгэлийнхээ нууцлалыг хариуцна.
- Бусдын нэрийн өмнөөс хуурамч бүртгэл үүсгэхийг хориглоно.
3. Хэрэглэгчийн контент
- Таны нийтэлсэн контент (пост, сэтгэгдэл, машины сэтгэгдэл, форумын бичлэг, зар, зураг, бичлэг г.м.)-ын хариуцлагыг та өөрөө хүлээнэ. Та контентоо платформ дээр нийтэд харуулах эрхийг бидэнд олгоно.
- Зохисгүй контентыг огт тэвчихгүй (zero tolerance): доромжлол, дарамт, үзэн ядалт, садар самуун, хүчирхийлэл, спам, худал мэдээлэл, хууль бус болон зохиогчийн эрх зөрчсөн контент нийтлэх, түүнчлэн бусдыг дарамтлах хэрэглэгчийн зан үйлийг хориглоно.
- Та аливаа контентыг мэдээлэх, аливаа хэрэглэгчийг блоклох боломжтой (аппд пост, сэтгэгдэл, машины сэтгэгдлийн цэсээс; вэбэд постын цэсээс). Блоклосон хэрэглэгчийн контент танд харагдахгүй.
- Бид мэдээлэгдсэн контентыг 24 цагийн дотор хянаж, дүрэм зөрчсөн контентыг устгаж, зөрчил гаргасан хэрэглэгчийг платформоос хасна.
- Вэб эсвэл аппаар нэвтэрснээр та энэ нөхцөл, ялангуяа зохисгүй контентын дүрмийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
4. Зар, худалдаа
Зар нь хэрэглэгч хооронд шууд харилцах зорилготой. Гүйлгээ, барааны чанарын хариуцлагыг платформ хүлээхгүй. Худалдагч, худалдан авагч хоёр өөрсдөө шалгаж, баталгаажуулна.
5. Хариуцлагын хязгаарлалт
Платформ дээрх мэдээлэл (үнэ, техникийн үзүүлэлт, цэнэглэгч ба ШТС-ийн байршил, ажиллах цаг г.м.) нь лавлагаа зорилготой бөгөөд өөрчлөгдөж болзошгүй. Эцсийн шийдвэр гаргахын өмнө албан ёсны эх сурвалжаас баталгаажуулна уу. Газрын зургийг жолоо барих үедээ бүү ашигла.
6. Бүртгэл цуцлах, устгах
- Та бүртгэлээ хүссэн үедээ устгаж болно: аппд Me → Бүртгэл устгах, вэбэд /burtgel-ustgah. Устгал шууд хийгдэж, буцаах боломжгүй; устах ба үлдэх мэдээллийн жагсаалтыг Нууцлалын бодлогоос үзнэ үү.
- Платформ нь энэ нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчийн бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлэх эсвэл цуцлах, контентыг нь устгах эрхтэй.
7. Өөрчлөлт
Бид эдгээр нөхцөлийг шинэчилж болно; шинэчилсэн огноог дээр тэмдэглэнэ. Чухал өөрчлөлтийг платформоор дамжуулж мэдэгдэнэ.
8. Холбоо барих
Асуулт байвал: dev.grafx@gmail.com