AutoBook апп
iPhone ба Android-д зориулсан апп — тусламж, түгээмэл асуулт
Апп юу хийдэг вэ
- Auto — Монголд байгаа цахилгаан машины (BEV ба plug-in гибрид) сан: техникийн үзүүлэлт, зураг, дугуйн хэмжээ, диллер, хэрэглэгчийн сэтгэгдэл. Энгийн гибрид, бензин, дизель машин одоогоор аппд харагдахгүй — тэдгээрийг вэб сайтын машины сангаас үзнэ.
- Book — машин сонирхогчдын feed: пост, зураг, бичлэг, сэтгэгдэл, нийтлэл.
- Map — цэнэглэгч станц ба ШТС-ийн газрын зураг, «Миний байршил»-аар орчны станцуудыг харах.
- Me — профайл, нэвтрэлт, бүртгэлийн тохиргоо.
Үзэхэд нэвтрэх шаардлагагүй; пост бичих, сэтгэгдэл үлдээх, мэдээлэх, блоклоход л нэвтэрнэ.
Татах
- App Store (iPhone) — удахгүй
- Google Play (Android) — удахгүй
Түгээмэл асуулт
Хэрхэн нэвтрэх вэ?
Me таб → «Apple-ээр нэвтрэх» (зөвхөн iPhone) эсвэл «Google-ээр нэвтрэх». Тусдаа нууц үг шаардлагагүй. Apple-ээр нэвтрэхдээ «Имэйлээ нуух» сонговол бид Apple-ийн relay хаягийг л харна. Вэб сайтын имэйл/нууц үгтэй бүртгэл ижил имэйлтэй бол нэг бүртгэлд нэгдэнэ.
Зохисгүй контент, хэрэглэгчийг хэрхэн мэдээлэх, блоклох вэ?
Пост, сэтгэгдэл, машины сэтгэгдэл бүрийн «⋯» цэснээс «Мэдээлэх» эсвэл «Хэрэглэгчийг блоклох»-ыг сонгоно. Мэдээллийг бид 24 цагийн дотор хянаж, зөрчилтэй контентыг устгаж, хэрэглэгчийг хасна. Блоклосон хэрэглэгчийн контент танд дахин харагдахгүй; блокийг Me → Блоклосон хэрэглэгчид хэсгээс цуцалж болно.
Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
Me таб → «Бүртгэл устгах» → баталгаажуулна. Вэбээс /burtgel-ustgah хуудсаар ч устгаж болно. Устгал шууд, буцаах боломжгүй — бүртгэл, пост, сэтгэгдэл, зураг, бичлэг бүгд устана. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогын «Бүртгэл устгах» хэсгээс үзнэ.
Байршлын зөвшөөрөл яагаад хэрэгтэй вэ?
Зөвхөн Map дээр «Миний байршил» дарахад газрын зургийг таны орчимд төвлөрүүлэхэд. Ойролцоо байршил хангалттай; байршил серверт илгээгддэггүй.
Холбоо барих
Асуудал, санал байвал: dev.grafx@gmail.com