Бүртгэл устгах
Вэб сайт болон AutoBook аппын (mn.autobook) бүртгэлд хамаарна.
Хэрхэн устгах вэ
- Аппаас: Me (Профайл) → «Бүртгэл устгах» → хоёр шатны баталгаажуулалт.
- Вэбээс: энэ хуудсанд нэвтрээд доорх формд «УСТГАХ» гэж бичнэ.
Устгалт шууд хийгдэж, буцаах боломжгүй. Хүлээх хугацаа, «хөлдөөх» үе байхгүй.
Юу устах вэ
- Профайл: нэр, имэйл, аватар, танилцуулга, нууц үг, Google/Apple холболт
- Feed-ийн пост, сэтгэгдэл, лайк; машины сэтгэгдэл; зар; форумын сэдэв, хариулт; нийтлэлийн коммент, лайк
- Байршуулсан бүх зураг, бичлэг (Supabase Storage-оос устгагдана)
- Бүх төхөөрөмжийн session, блоклосон/блоклогдсон жагсаалт, таны илгээсэн мэдээлэл
- Анхаар: таны нээсэн форумын сэдэв доторх бусдын хариулт, таны сэтгэгдлийн доорх бусдын хариулт мөн хамт устана.
Юу үлдэх вэ
- Тоноглолын захиалга, төлбөрийн бүртгэл — нягтлан бодохын тулд дугаар, дүн үлдэнэ, харин нэр, утас, хаяг, тэмдэглэл цэвэрлэгдэнэ
- Аудитын нэг мөр — имэйлийн hash (түүхий имэйл биш), огноо, устгасан контентын тоо
- Серверийн хандалтын лог — 30 хоног хүртэл
Хязгаарлалт
- Сүүлчийн супер админ өөрийгөө устгаж чадахгүй — эхлээд өөр админ томилно.
- Таны нэр дээр нийтлэл байвал (одоо редакторын эрхгүй байсан ч) эхлээд нийтлэлээ өөр редакторт шилжүүлнэ — нийтлэл нь бусад хэрэглэгчийн коммент, лайктайгаа хамт устах учиртай.
Устгахын тулд нэвтэрнэ үү
Бүртгэлээ устгахын тулд эхлээд тухайн бүртгэлээр нэвтрэх шаардлагатай.
НэвтрэхНэвтэрч чадахгүй байвал (нууц үг мартсан, бүртгэл түдгэлзүүлэгдсэн) бүртгэлийн имэйлээсээ dev.grafx@gmail.com хаяг руу «Бүртгэл устгах хүсэлт» гэсэн гарчигтай захиа илгээнэ үү — бид эзэмшлийг баталгаажуулаад устгана.